|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН БАЙНА

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН БАЙНА

 

Есдүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 3-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

\ Хугацааны дунд үе болон эцсээр бороо хур тунадас орж хүйтэн байна \


Баруун аймгуудын нутгаар: 27,1-2-нд зарим газраар, 29-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27,2-нд нутгийн өмнөд хэсгээр, 29-1-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 29-30-нд бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 26,29,2-нд нутгийн зүүн хэсгээр, 28,1-нд зарим газраар, 30-нд нутгийн  хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 28,30-2нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 27-30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 12-17 градус дулаан байна. 1-2-нд уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 28,1-нд нутгийн баруун хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зарим газраар 14-16 м/с хүрч шрүүснэ. 28-30-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28,1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 30-2-нд зарим газраар 16-18 м/с хүрч шороогоор шуурна. 28-1-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд хүйтэрнэ нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус дулаан байна. 

УЦУОШГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.