Хотын цагдааг хэн удирдах вэ?

1416

Б.ЗАЯА

Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын цагдаагийн газар болгон өөрчлөх болсон. Үүний дагуу тус газрын бүтэц зохион байгуулалтын ажил өрнөж эхний ээлжинд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр хотын шинэ цагдаагийн газрын даргад НЦГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Ч.Болдбаатар, тус газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа К.Женисгул, ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн дарга хурандаа С.Отгонбаатар нарын хүмүүс нэрээ дэвшүүлээд байгаа гэнэ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргыг энэ сарын 29-нд сонгоно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>