Лениний музейг Г.Алтанд барьцаалсан гэрээг дэлгэж байна

1149

Лениний музейг Г.Алтанд барьцаалсан гэрээг дэлгэж байна Б.ЭНХ

Гурван шатны шүү­хээр төрийн мэдэлд эргүү­лэн авахаар шийд­вэрлэсэн нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейн өмч­лөлийн асуудлыг бид өм­нөх дугаарууддаа хөнд­сөн билээ. Төрийн мэдэлд авах шийдвэрийг шүүх гаргасан ч МАН Лениний музейн барилгыг 2012 онд барьцаанд тавьчихсан байж. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-нд МАН-ынхан "Алтжин” группийн захирал Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж авахаар тус барилгыг барьцаанд тавьсан гэрээг дэлгэж байна. Гэрээний хүчин­тэй хугацаа найман сар бөгөөд сард 2.9 хувийн хүү буюу 29 мянган ам.доллар төлдөг байхаар тохиролцжээ. Г.Алтанд өрөө төлөх хугацаа аль хэдийнэ дууссан ч Ардын намынхан өрөө төлөөгүй байгаа аж.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулахад "Албан ёсоор маргааш

/өнөөдөр/ олон нийтэд мэдээлэл өгнө” гэсэн бол ССАЖЯ-ныхан тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Энэхүү гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусч, МАН үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах вэ. Монгол Улсад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг Иргэний хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д "Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан найман сарын хугацаанд сар болгон 29 мянган ам.долларын хүүтэй зээлээ төлж чадахгүйгээр хугацаа хэтрүүлсэн болохоор барьцааных нь эрх аль эрт дуусгавар болсон гэж үзэж болно. Нэг үгээр хэлбэл Лениний музей өнгөрсөн оны долдугаар сард Г.Алтангийн мэдэлд шилжжээ.

Ийм нөхцөл үүсчихсэн болохоор төрийн мэдэлд өгөхөөр шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж Лениний музей үлэг гүрвэлийнх болох нь өнгөрөв бололтой.

Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>