Амьдрал өдөр бүр гайхалтай

571

Амьдрал өдөр бүр гайхалтай

 

Бид энэхүү ярилцлагаараа хэдий төрөлхийн саажилттай ч амьдралд бууж өгөлгүй амьдралын сайхныг зүүн хөлөөрөө зурж байгаа С.Намуунцэцэг охинтой ярилцлаа.

Сайн байна уу таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчидад өөрийгөө танилцуулахгүй юу

-Намайг Сэргэлэнгийн Намуунцэцэг гэдэг. 1996 онд  Дархан хотод төрсөн одоо 20 настай. Ээж ахын хамт амьдардаг. Нийслэлийн 25-р сургуулийн 9-р ангид  мөн Анима дүрслэх урлагийн  сургуулийн зураачийн  4-р курст сурдаг.

Хоёр сургуульд давхар сурдаг юм байна. Яаж цаг заваа зохицуулдаг  вэ?

-Багш нартайгаа ярилцаад хичээлүүдийнхээ цагийг зөрүүлчихдэг болохоороо гайгүй ээ.

 Анх хэдэн настайгаасаа эхэлж хөлөөрөө зурж эхэлсэн бэ?

-Би ер нь багаасаа хөлөөрөө бүх зүйлээ хийдэг байсан. Тэгээд арван настайгаасаа эхлээд хөлөөрөө зурж эхэлсэн дээ.

Зургандаа ер нь юуг дүрсэлж зурах дуртай вэ? Нэг зургийг хэд хоногт зурах уу?

-Байгаль тэр дундаа цэцэгсийг зурах дуртай. Өөр юманд сатаараад байхгүй бол 3-4 хоногт зурнаа.

Оюутныхаа дотуур байранд амьдардаг гэж байсан. Туслах хүнтэйгээ хамт байдаг уу?

-Үгүй ээ  ангийнхаа Энхсайхан эгчтэйгээ хамт байдаг. Хоёр ээж маань ирж тусалдаг болохоор гайгүй ээ. Дотуур байр маань сургууль дотроо байдаг болохоор бид хоёрт ч амар байдаг.

Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?  Хобби ч юмуу

-Би чөлөөт цагаараа хөгжим сонсох бас зураг зурах дуртай.Ер нь зураг зурж өнгөрөөдөг дөө.

 Таныг хамгийн сайхан дурсамжтай үеэсээ хуваалцаач гэвэл.

-Миний дурсамжтай үе гэвэл зөндөө л дөө. Сэтгэлд хамгийн тод үлдсэн үе гэвэл анх Анима сургуульд ороод мартын 8-ны  баярт оролцоод сугалаагаар хамгийн том бэлгийг нь авч байсан үе.

Таны мөрөөдөл юу вэ?

-Сургуулиа төгсөөд мундаг сайн зураач болоод зургийнхаа үзэсгэлэнг гаргах. Бас өөрийн гэсэн том галлерайтай болохыг мөрөөддөг.

-Та түрүү жил өөрийнхөө адил хүүхдүүдтэй хамтран зургийн үзэсгэлэн гаргасан энэ талаараа манай уншигчидад хуваалцаач.

-Анх Инээмсэглэл төвийн гүйцэтгэх захирал Э.Болорчулуун ах санаачлаад "Тархины саажилттай хүүхдийн” төвтэй хамтраад "Үндэсний өгөх өдөр 2015” нэртэй зургийн үзэсгэлэнгээ  Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд арван хоног үнэ төлбөргүй гаргасан. Энэ үзэсгэлэн намайг мөрөөдөлдөө хүргэх бас нэг том алхам болж өгсөн гэж хэлж болно.

-Саяхан шинээр гарсан МУГЖ Б.Дашдондог  ахын дуулсан "Амьдрал өдөр бүр гайхалтай’’ гээд дууны клипэнд тоглосон байсан. Энэ талаараа манай уншигчидад сонирхуулбал.

-Клипний зураг авалтыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хийсэн. Энхсайхан эгч бид хоёрын хөлөөрөө зураг зурч байгаа багахан хэсэг энэ дууны клипэнд гардаг.Энэ дууны утга нь  амьдралд ямарч бэрхшээл тулгар ч болно тэр болгонд бууж өгөлгүй сэтгэлийн тэнхээтэй байвал амьдралд өдөр бүр гайхамшиг тохиодог гэдгийг харуулж, олон хүнд урам өгсөн гоё дуу болсон байна лээ.

-Чи өөрийнхөө үе тэнгийн залууст үлгэр дуриалал болж байгаа залуу хүн. Үеийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна.

-Шудрага найрсаг өөрийнхөө төлөө зорьсондоо тууштай тэмцэж чаддаг байгаараа бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж байгаараа гэж хэлье дээ.

Бидэнтэй өөрийнхөө талаар чинь сэтгэлээсээ ярилцсан таньд баярлалаа.  Таны цаашидын сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье. 

14459837_990783891032827_859183351_n 14463853_990783871032829_436742200_n 14483953_990783881032828_1074684812_n 14508663_990783884366161_972874306_n 14509427_990783864366163_1471412233_n

 


Г.Эрдэнэзул

/FACT.MN/

 

 

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>