Орос цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ

872

Орос цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэКремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "ОХУ Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн "Америкчууд террористуудын эсрэг тэмцэх ёстой” гэж уриалсан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр "Хэрвээ Орос цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол дахин хоёр улс хэлэлцээр хийхгүй. Цаашлаад хоёр улсын удирдлагууд Сирийн энхтайвны асуудлаар хэлэлцэхгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Керри "Оросууд сөрөг хүчний дэмжигчдийг устгаж, тэдний амьдарч буй байршлуудад агаараас цохилт өгч байна. Тэд террористуудаас дутахааргүй бүдүүлэг аашилж байна” гэж хэлжээ.

 

Сирийн Алеппо хотноо ганцхан долоо хоногийн дотор 145 хүн амиа алдаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>