МОНГОЛ УЛСААС ЦОРЫН ГАНЦ КИНО МУМБАЙН ОУ-ЫН КИНО НААДАМД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

524

МОНГОЛ УЛСААС ЦОРЫН ГАНЦ КИНО МУМБАЙН ОУ-ЫН КИНО НААДАМД ӨРСӨЛДӨЖ БАЙНА

 

Дэлхийд хүн ам, хөгжлийн талаараа хамгийн  том хотуудын жагсаалтын 2 дахь хот болох  Мумбай бол  Болливүдын кино үйлдвэрлэлийн төв  гэдгээрээ алдартай. 20 гаруй сая хүн амтай Мумбай хотын  Олон  Улсын кино наадамд гадны томоохон  уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлүүдээрээ өрсөлддөг. 


Энэ удаагын  NMIFF  Олон Улсын Кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503  кино  уран бүтээлүүд өрсөлдсөн байна. Гадны томоохон уран бүтээлчдээс гадна Монгол улсыг төлөөлж  цорын ганц кино оролцсон нь "ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын  бүтээл найруулагч ,жүжигчин Ш.Доржсүрэнгийн "ЭЛЭГ НЭГТЭН” уран сайхны кино өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, Эцсийн шалгаруулалтанд  7 кино шалгарч үлдээд байгаа бөгөөд түүний нэг нь "ЭЛЭГ НЭГТЭН” кино гэнэ. 



Энэхүү  наадмын эцсийн шалгаруултын үр дүн энэ оны 12 сарын эхээр болох бөгөөд тун удахгүй Болливүдийн улаан хивс нь дээр  Монголын уран бүтээлчид алхах гэнэ . "ДОЗ ПЛАС” энтертайнмэнтын "ЭЛЭГ НЭГТЭН " киноны хувьд  олон улсын 4  дахь  удаагийн кино наадамдаа  ийнхүү өрсөлдөхөөр болж, бэлтгэлээ хангаж байгаа аж. Тус киноны хувьд Монголын хамгийн анхны англи хэл дээрхи кино гэдгээрээ ялгарч нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.



Ийнхүү 48  улс орны кино бүтээлүүдтэй  энэ зэрэгцэн өрсөлдөж эцсийн шатандаа үлдэж чадсан ДОЗ ПЛАС энтертайнмэнтын уран бүтээлчдэд амжилт хүсье. 


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>