Шүүх өнгөрсөн долоо хоногт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ

686

Шүүх өнгөрсөн долоо хоногт 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэргийн хөдөлгөөний хэрэгжилтийн судалгааг долоо хоног тутам гаргадаг билээ. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын шүүх 1305 хэрэг, нэхэмжлэл хүлээн авчээ.

Үүний 1120 нь иргэний, 75 нь захиргааны, 110 нь Эрүүгийн хэрэг аж. Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хамгийн олон буюу 168 нэхэмжлэл хүлээн авчээ. Харин Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх таван нэхэмжлэл хүлээн авсан нь бусад дүүргийн шүүхтэй харьцуулахад харьцангуй бага байна. Орон нутаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн хувьд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 86 нэхэмжлэл хүлээн авсан нь хамгийн өндөр дүнтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд хүлээн авсан нийт нэхэмжлэлийн 43 буюу талаас илүү хувь нь Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд харьяалагджээ.

Т.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>