Катар улсын хуучин эмир таалал төгсжээ

628

Катар улсын хуучин эмир таалал төгсжээ

 

Катар улсын зургаа дахь эмир,шейх Халифа бен Хамад Аль Тани 85 насандаа тус улсын нийслэл Доха хотод таалал төгсжээ. Тэрээр 1972-1995 онд Катарыг захирч байсан бөгөөд үүний дараа цусгүй эргэлт болсноор түүний хүү Хамад бен Халифа Аль Тани засгийн эрхэнд гарсан юм.

Шейх Халифабен Хамад Аль Тани өвөө нь болохэмирт улсын одоогийн захирагчшейх Тамим бен Хамад Аль Танитус улсадгурван өдрийн гашуудал зарласан байна. Эмирт улсын телевизээр ингэж мэдээлснийг хэвлэлдуламжилжээ.

Шейх Халифа бен Хамад Аль Тани эмирт улсынтэргүүний хувиар Швейцарт байхдаа 1995 оны зургаадугаар сарын 27-ны цусгүй эргэлтээр хаан ширээнээсээ бууж,түүний хүү нь гэр бүлийн бусад гишүүн болон омгуудын захирагч нартай зөвлөлдсөний дараа өөрийгөө Катарын шинэ эмириээр зарласан юм. Үүний дараа хуучин эмир Францад байж, 2004 ондл эх орондоо буцаж ирсэн байна.

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>