Дархлаа дэмждэг жимс жимсгэнэ
Уламжлалт анагаах ухаанд "Жүрүр” хэмээх нэрийн дор хэрэглэнэ. Жимсэнд гиперин, кверцетин зэрэг флавоноид, сапонин, гликозид, фитостерин, каротин, холин, эдээлгийн бодис, лейкоантоциан, алим, нимбэг, аскорбины хүчилтэй.
Эм судлалын судалгаагаар жимсний ханд нь туршилтын амьтны зүрхний үйл ажиллагааг тэтгэхийн хамт, их тундаа захын болон дотоод эрхтэнүүдийн судсыг өргөсгөдөг байна. Долоогонод байдаг урсолын, олеанын хүчил нь зүрх, тархины судсан дахь цусны эргэлтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ артерийн даралтыг бууруулна. Долоогоны жимсний бэлдмэл нь цусан дахь холестерины хэмжээг бууруулах, тайвшруулах үйлдэлтэй нь илэрчээ.
Долоогоны жимс, цэцгээр бэлтгэсэн эмийг зүрхний ажиллагаа гажиж түргэсэх, зүрх дэлсэх, зүрхний невроз, хэм алдагдах, зүрхний үйл ажиллагаа сулрах, нойр хулжих, бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт ихсэх, судас хатуурах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед цочимтгой ууртай болох зэрэгт хэрэглэнэ. Исгэлэн амттай. Шингээлт сайжруулах, биеийн тамир тэнхээ нэмэгдүүлэх, бөөрөнд хүч оруулах, дуслыг тогтоох үйлдэлтэй.
Долоогоны жимс, навч, модыг зүрхний маш олон өвчинд хэрэглэдэг. Зүрхээр өвдөх, дотор муухайрах, цусны даралт ихдэх үед долоогоныг мөсөн чихэртэй хамт буцалгаад цай маягаар хэрэглэж болно. Мөн муу цус дээш хөөрөх, цусан халуунаар толгой өвдөх, эргэх, нүд эрээлжлэх, бөөлжих, үе мөчөөр өвдөх зэрэгт буцалгаж өгдөг.
Дотор харлах, элэг орчим хөндүүрлэж өвдөх, гэдэс цанхайх зэрэгт үр жимсийг цагаан чихэртэй хольж өдөрт 3 удаа уулгавал тустай. Хүчиллэг исгэлэн тул ходоод орчим нухалж өвдөх, харлах, хар шүлс асгарах, исгэлэн гашуун усаар гулгих, цээж хорсоход долоогоныг удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.
Мөн хатаагаад нунтаглаж талхлаад уушгины багтраа өвчтэй хүнд буцалсан усанд бүрж уулгадаг. Ходоодны шархтай, ходоодны хүчил ихэдсэн үрэвсэлтэй хүнд хэрэглэхгүй. Мөн архи нэрж жимсний дарс маягаар хэрэглэнэ.
Тамир тэнхээ сайжруулдаг. Цус төлжүүлдэг. Мөн ханиад томууны эхэн үед буцалгаад халуун бүлээнээр утаж хэрэглэж болно.
Долоогоно бол витамин С, хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амин хүчил, төмөр, кальци агуулдаг амин дэмээр хамгийн баялаг жимс тул жимсний хаан гэгддэг юм. Дэлүүг эрүүлжүүлж, ходоодыг тэтгэн, хоол шингээлтийг сайжруулна.
Аньс
Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл%/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.
Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг.
Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С аминдэм их хэмжээтэй байдаг. Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.
Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл%/, органик хүчил /2.3%/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ.
Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.
Аньсны жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлын үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. УАУ-д аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.
НЭМХ