Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр боллоо

819

 

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцсэн.

 

Ингэхдээ Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар гишүүд байр сууриа илэрхийлэн, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжих баталсан юм. Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр боллоо.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг байгуулагдан Хүүхэд харах үйлчилгээний төвүүдэд шалгалт хийж, зөрчилтэй төвүүдийг зөрчлөө арилгахыг сануулан ажиллаж байна.

 

Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх шийдвэр гарсан нь "цоожтой” хаалганы цаана үлдэх 10000 гаруй хүүхдийн хувь заяаг нааштайгаар эргүүлж чадсан шийдвэр боллоо.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>