Сагсчид анх удаагаа ДАШТ-д оролцоно

921

Сагсчид анх удаагаа ДАШТ-д оролцоно

 

БНХАУ-ын Шиамен хотноо энэ сарын 19-24-нд оюутны дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж таван тивийн шилдэг 32 эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх гэж байна.

Монголын тамирчид энэ тэмцээнд Ази тивийг төлөөлөн оролцох эрхээ БНХАУ-ын Мүгдэн хотноо 2015 онд болсон Ази тивийн АШТэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаараа авсан юм.

Энэ тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд Ази тивийн 2015 оны аваргын 3х3 тэмцээний мөнгөн медальт А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нарын тамирчид орж байна.

Багийн дасгалжуулагчаар С.Тулга, ахлагчаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр нар хамт явна.

Б.Орхон

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>