Харвинг арилгах 8 энгийн арга
1. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл. Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
2. Цагаан будаанаас татгалз. Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
4. Ус их уу. Хэрвээ харвингаасаа салахыг хүсэж байгаа бол өдөрт хангалттай хэмжээний ус уус хэрэгтэй. Ус нь бодисын солилцоог эрчимжүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.
5. Түүхий сармис ид. Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг.
6. Ногоон бус хоолноос татгалз. Унжсан харвингүй байхыг хүсэж байгаа бол аль болох ногоон бус хоолноос татгалзах хэрэгтэй аж.
7. Жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүл. Өглөө оройд аяга жимс, шинэ ногооны салат идэх нь олон төрлийн антиоксидант, эрдэс бодис, амин дэмүүдийг шингээж авахад тустай.
8. Хоолоо амтал. Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг.