Б.КОЛЯ ЗАХИРАЛ АА, ТА ЯАГААД МОННИС ГРУППТ ЗОРИУЛАН ТЕНДЕР ЗАРЛАВ
Тендерийн тухай хуульд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй тендер зарлах тухай тусгайлан заасан байдаг. Гэвч "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-аас авто машин нийлүүлэгчийн тендер зарлахдаа шалгаруудаа тухайлсан нэг компанид зориулсан байдлаар бэлтгэсэн байна.
"Тендерийн тухай хуулийн 21.2.Захиалагч тендер шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тод, нээлттэй зарлах бөгөөд сонирхсон этгээдэд саадгүй олгоно” гэсэн байгаа юм.
Гэвч энэ тендерийн бичиг нь эхнээсээ хэн нэгэнд "зориулагдан” үйлдэгдсэн учир бусад энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгохгүй гэсэнтээ адилхан сонсогдож байна.
"Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл" ТӨҮГ-ын даргаар Б.Коля ажилладаг. Тэгвэл Б.Коля захиралд тусгайлан тэр тусмаа МОННИС группт зориулан тендер зарлах ямар шалтгаан байв.
Оллоо.мн