Хятад Монголын харилцаанд сөрөг нөлөө авчрах талаар онцлов

924

Хятад Монголын харилцаанд сөрөг нөлөө авчрах талаар онцлов

 

23-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Далай лам очсон асуудлаарх Монгол улсын буруу үйлдэл нь Хятад Монголын хоёр талт харилцаанд сөрөг нөлөө үзүүлэв гэжээ.

Монголын хэвлэлд тэмдэглэхдээ, Далай лам хүрч очихыг Монголын тал зөвшөөрсөн учраас сүүлийн үед хуралдахаар байсан Хятад Монголын засгийн газар хоорондын хурал болон Хятад Монголын уурхай эрчим хүчний хамтын ажиллагааны хурал зэргийг Хятадын талаас тодорхой хугацаагүйгээр хойшлуулав гэжээ. 23-нд Гэн Шуан дээрх мэдээлэлийг нотолж тэмдэглэхдээ, "Далай лам очсон асуудлаарх Монгол улсын буруу үйлдэл нь Хятад Монголын харилцааны улс төрийн үндэс суурийг хохироож, хоёр талт харилцааны хөгжилд сөрөг нөлөө авчрав. Хятадын талын гол ашиг сонирхол болон анхаарч буй чухал талыг үнэнхүү хүндэтгэж, үр ашигтай арга хэмжээ авахаар дамжин буруу үйлдлийнхээ сөрөг нөлөөг арилгаж, Хятад Монголын харилцааг эрүүл тогтвортой хөгжлийн замд нь буцаан оруулахыг Монголын талд шаардаж байна" гэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>