Япон хөдөлмөр хүчийг албаар татаж байсан түүхээ хүлээн зөвшөөрчээ
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн комиссын 39 дэх хурал Японы "Мейжийн аж үйлдвэрийн хувьсгалын буурь"-ийн төслийг өчигдөр авч хэлэлцэв. Хятад улсаас ЮНЕСКО-д суугаа элчин сайдын төлөөлөгч Жан Шючинь хэлэхдээ: Япон түүхэнд зөв хандаж, бодитой үйл ажиллагаа авч, Японы түрэмгийлэлд өртсөн хүн бүхний нэр хүндийг хамгаалах ёстой. Хэлэлцүүлэх үед Японы засгийн газар мэдэгдэл нийтэлж, холбогдох буурь дэлхийн хоёрдугаар дайны үед хөдөлмөр хүчийг албаар татаж байсан түүхээ хүлээн мэдэрчээ гэжээ.
Жан Шючинь хэлэхдээ: Тус төслийг дэлхийн өвд бүртгүүлэх асуудалд Хятад улс анхаарал хандуулж, Япон хөдөлмөр хүч албаар татсан түүхийг хайхралгүй, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг хүчээр түлхэж байгааг эсэргүүцэж, арга хэмжээ авч холбогдох талын анхаарал хандуулж байгаа асуудлыг зохицуулахыг олон удаа шаардаж, Хятадын байр суурийг тодорхойлсон юм гэжээ.
Хөдөлмөр хүчийг албаар татсан явдал бол Японы милитаризмын тухайн жилийн ноцтой ял гэм юм гэж тэрээр хэллээ.
Дэлхийн өвийн комиссын хурлын шийдвэртээ тайлбар хийж, Японы мэдэгдлийг анхааралдаа авсан бөгөөд тус буурийг дэлхийн өвийн жагсаалтанд бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Хятад улс бол тус комиссын энэ удаагийн хурлын гишүүн орон биш учраас хуралд санал өгөх боломж байхгүй, Хятадын төлөөлөгч ажиглагчийн хувиар хуралд оролцжээ.
БНХАУ болон БНСУ-ын хүчин чармайлтаар дамжин, Япон аргагүйдээ мэдэгдэл нийтэлсэн юм. Хойшид түүхийг хүндэтгэж, олон улсын хяналтыг хүлээх ёстой гэж ЮНЕСКО-гийн бүх Хятадын хорооны нарийн бичгийн дарга Дү Юе хэлжээ.
\Сарантуяа\ ХОУР