|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 8-10 градус хүйтэн

 

МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ:

29-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 30-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ 

 

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

 

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө  22-27 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

 

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

 

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

 

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар  шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

 

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.