“Miss Mongolia-2014” тэмцээний ялагчаар Ю.Балжидмаа тодорлоо

9194
“Miss Mongolia-2014” тэмцээний ялагчаар Ю.Балжидмаа тодорлоо

Эх дэлхийн хөрсөнд өнгө өнгийн цэцэгсийг гайхуулж ургадаг нэгэн шигтгээ бол эмэгтэй хүн юм. Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон охид, бүсгүйчүүдийг магтан дуулаагүй хүмүүн гэж үгүй. Халуун бүлээн цустай хүмүүн бүр гоо үзэсгэлэнгийн өмнө өвдөг сөгдөн, зүрхээ шархлуулан, дуулж, дурлаж явсан нь олон.

Энэ дэлхийн муу муухай бүхний аргадаж, зөөллөж байдаг үйл ухаан нь тэгширсэн гоо үзэсгэлэнт охидын тэмцээн хүн төрөлхтний анхаарлын төвд байсаар ирсэн. Манай улс ч дэлхий нийтийн жишгээс хазайлгүй "Miss Mongolia” тэмцээнийг зохион байгуулсаар өдгөө 11 дэхь жилтэйгээ золгож байна. Мисс Монголиа Холбоо нь Монгол ороны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан таниулах эрхэм зорилготой энэ тэмцээн залуучууд тэр дундаа охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэхэд оршино.

"Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдараа дэлхийд дуурсгах боломжтой юм.

 "Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд маань гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болохын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модель, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдлөө.

Ийнхүү "Miss Mongolia-2014” тэмцээний тэргүүн байранд хувийн №17 Ю.Балжидмаа, дэд байранд хувийн №6 М.Халиунаа, гуравдугаар байрт хувийн № 5 А.Баярцэцэг нар тус тус шалгарсан бол  тэмцээний  Авъяаслаг мисээр хувийн № 1 Э.Азбилэг, Спортлог миссээр  хувийн №4 Б.Гүнзаяа, Фото миссээр хувийн №15 Ц.Дэлгэржаргал, Мисс Моделиор хувийн №7 Ю.Балжидмаа, Бикини Миссээр хувийн №6 М.Халиунаа, Оюунлаг миссээр хувийн №5 А.Баярцэцэг нар тус тус  шалгарсан юм.





























Бэлтгэсэн: Сэтгүүлч А.Баярмаа
                  Зурагчин П.Отгонбаатар

 
 
 
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.