“Галзуу хурд” киноны од Монголын тухай ингэж бичжээ

11229
Америкийн жүжигчин Мишел Родригез Монголд ирээд буцсан билээ. Мишел Родригез нь хамгийн сүүлд "Мачете" хэмээх киноны гол дүрд тоглосон бол түүнээс өмнө "Аватар" киноны туслах дүрд тоглосноор бидэнд танил болсон гэж үзэж болно. Түүнчлэн "Ресидент Эвил", "Галзуу хурд" зэрэг киноны гол болон туслах дүрүүдээс харахад экшн киноны төрөлд хүч түрэн гарч ирж байгаа нь илэрхий юм. 


tumblr_ncth8nFQxo1tsp2aoo3_1280
tumblr_ncth8nFQxo1tsp2aoo6_1280
Michelle_Rodriguez_2-11
    36 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн онд 5 тэрбум ам.долларын ашигтай ажилласан бөгөөд адал явдалт тулаант киноноос гадна видео тоглоом энимэйшн киноны салбарт дүр бүтээх олон гэрээг өнгөрсөн жил байгуулж чаджээ. Жүжигчин бүсгүй хувийн блогтоо ингэж бичжээ.

    1996 онд босгосон 26,5 метр өндөртэй аварга бурханы хөшөө нь мөргөл, залбирал үйлдэх газар гэхээсээ илүүтэй Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнол, ирээдүйн сайн сайхны бэлгэ тэмдэг болжээ. Би түүх сонирхдог. 1900-аад оны эхээр хэдэн мянган лам нарыг хэлмэгдүүлж, олноор нь хүйс тэмтэрч байлаа. Энэ хөшөөний хажууд байхдаа би цус асгаруулсан тэмцлийг эргэн санаж, "Амьдралд шударга зүйл гэж байхгүй” гэж бодсон юм. Бүтээлч, сониуч, хүсэл эрмэлзэлгүйгээр амьдрал хичнээн уйтгартай байх билээ. Өнгөрсөн түүхийг мартахгүйгээр амьдарч байна гэдэг үнэхээр гайхалтай. Би дэлхийн өнгөрсөн цаг үеийг сонирхон судалж, бичих дуртай. Монголын ард түмэн Коммунист дэглэмийг нураан унагасны дараа эрх чөлөөний бэлгэдэл болгон энэхүү хөшөөг босгожээ. Энэ бурхан хүн төрөлхтнийг авран нигүүлсэж, хамгаалж байдаг.
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>