ДОХ хэрхэн түгсэн бэ?
Шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа хүний дархлал хомсдлын вирусийн дээжийг судлаад эрдэмтэд түүний гарч ирсэн цаг хугацаа, нутаг газрыг тогтоожээ. Мөн ямар замаар, ямар шалтгаанаар тархсаныг нь бас мэдэж авчээ. Тэр нь ДОХ ба Эбола хижгийн эсрэг тэмцэхэд ач холбогдолтой байж болох юм гэнэ. Энэ хоёр өвчин хоёулаа төв Африкт үүссэн ба адилхан хүчин зүйл өдөөжээ.
Хүний дархлал хомсдлын вирусийн анхны зураглалын бичилтийг 1981 онд АНУ-д хийсэн ба өвчлөлтийн шалтгааныг тэр үед мэдэхгүй байлаа. Үүнээс хоёр жилийн дараа Пастерийн хүрээлэнгийн профессор Люк Монтанье (Luc Montagnier) шинэ вирусийн тухай нийтлүүлж түүнийг "лимфаденопатийн системтэй эвсэлдсэн вирус” гэж нэрлэсэн байсан нь хүний дархлал хомсдлын вирус гэдэг нэрээр өнөөдөр танил болсон байгаа. Анагаах ухаанд энэ ололтыг нь үнэлэн Монтанье ба түүний хамтран зүтгэгч Франсуаза Барре-Синусси (Françoise Barré-Sinoussi) хоёрт 2008 оны анагаахын Нобелийг олгосон билээ. Францын судалгааны хэсэгтэй зэрэгцэн Америкийн эрдэмтэн Роберт Галло (Robert Gallo) ДОХ-ыг олж илрүүлээд ДОХ-ын халлдварыг оношлох арга бүтээжээ. Тиймээс Нобелийн шагналын талаар маргаантай байдаг.
ЛюкМонтанье
Фото: Miguel Medina / AFP
Гуч гаруй жил өнгөрсөн ч вирус хаана, хэрхэн үүссэн, яаж тэр дэлхийгээр тарсан талаар их бүдэг төсөөлөл байсан юм. ДОХ-ын халдварын тархалтын гол хариуцлагыг вирусын ганцхан бүлэг буюу арваннэгэн төрөл болон задардаг М бүлэг л үүрдэг. Өмнө нь М бүлгийн вирусууд мөн О, N ба P (ховор тохиолддог бөгөөд өвчлөлт гаргасан нь маш бага) нь хүнд сармагчингийн дархлал хомсдлын вирус (Simian immunodeficiency virus, SIV) дамжин нэвтрээд хувирч өөрчлөгдөн хүний дархлал хомсдлын вирус болсноос бүрэлдсэн гэж байлаа.
Оксфордын их сургуулийн хэсэг эрдэмтэд НуноФарийн (Nuno R. Faria) удирдлагаар тэр онолыг шалгаж үзэхээр болсон ба хамтад нь ДОХ-ын хөгжлийн түүхийг судалсан байна. "Вирусийн үүсэл ба тархалтын түүхийг судлан үзсэн нь ХДХВ|ДОХ-ын өнөөгийн байдал ба цаашдын тархалтад нөлөөлөхгүй нь мэдээж. Гэсэн ч өнөөдөр тал хувь нь мөнх бусыг үзүүлсэн 70 сая хүн хэрхэн ДОХ-ын халдвар авсан нь бидэнд сонирхолтой байлаа” гэж судалгааны нэг оролцогч профессорЖакПепан (Jacques Pepin, Шербрукийн их сургууль,Канад) ярьжээ.
ФилиппЛеми
Фото: KU Leuven
ХаринФилиппЛеми (Philippe Lemey) арай өөр санаатай байв. ПрофессорПепантай мэргэжил нэгт хэлэхдээ, "Манай ажил нэн түрүүнд түүхийн шинжтэй бөгөөд тухайлбал, шинэ эм бүтээхэд дэм болохгүй. Гэсэн хэдий ч ХДХВ|ДОХ үүссэн хэрэг явдлыг тогтоосноор вирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээг авахад тус болно гэж би үзэж байгаа” гэжээ.
Эрдэмтэд Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хотод ажиллажээ. Халдвар авсан хүнээс 1959 онд авсан цусны шинжилгээний дээжүүд дээр тэд ажилласан байв. Судлаачид төрлүүдийн дотоодын генийн урсгалын тархалтын замыг тогтоодог филогеографын шинжилгээг хийгээд судалгааны материалаа Африкийн Камерун, Габон орнуудын патогентай харьцуулан үзсэн байна.
Судалгааны үр дүнд сармагчингийн дархлал хомсдлын вирус хүнд халдварласнаас ДОХ үүссэн гэх хувилбарыг батласан ба мөн хэзээ хаана тэр үүсэв гэдгийг тогтоож чадсан байна.
Шуудангийн ил захидал. Леопольдвиль
Зургийг: delcampe.net
Анчин хүмүүст вирусаа дамжуулсан сармагчин Камеруны зүүн өмнөд нутагт 1920-иод оноос өмнө амьдарч байсан бололтой. Яг тэр үеэр вирус Бельгийн Конгын хот Леопольдвильд (орчин үеийн Киншаса), тэндээс 1937 онд Францын Экваториалын Африкийн Браззавиль хотод (өнөөгийн Конгын нийслэл) орж иржээ. Киншасаас вирус Мбужи-Майи ба Лубумбаши хотуудад, Браззавилиас Бваманада ба Кисангани хотуудад тархсан байв.
Вирусийн тархалтад хөдөлмөрийн хүчний шилжилт нөлөөлөв. Бельгийн колончлогчид өнөөгийн Ардчилсан Конгын Катанга мужийн зэс,кобальт, марганец, ураны ордуудыг ашиглаж эхэлсэн байв. Тэр бүсэд хүн ам цөөн байснаас Киншасагийн дүүргүүдээс хэдэн зуун ажилчдыг авчирсан юм. 1922 онд Бельгийн Конгын төмөр замаар жил бүр 300 мянган хүн зөөгдөж байсан бол 1948 онд зөрчигдын урсгал саяас давсан байлаа.
ЖакПепан
Фото: CRCHUS
Эхний дөчин жилд вирусийн тархалт удаан байж. Харин жараад онуудад нийгмийн шалтгаанаар өвчний тархалт хурдаа авчээ. Тусгаар тогтнолоо авсны дараа Африкийн орнуудад биеэ үнэлэлт газар авсан байв. Хачирхалтай нь эрх баригчдын урьдчилан сэргийлэх эмнэлгийг хөгжүүлэх гэсэн оролдлого нь байдлыг улам муутгажээ. Урьдчилан сэргийлэх тарилгад олныг хамруулахдаа тариуртаа анхаараагүй нь ийм байдлыг гаргасан юм. Болгоомжлолгүй эмчилгээ ба урьдчилан сэргийлэх эмчилгээний үр дүн болох ятрогений гэх хүчин зүйлд эрдэмтэдийн дараагийн судалгаа зориулагдана. Шинэ судалгааг ирэх жилийн эхээр нийтлүүлнэ гэж Жак Пепан хэлсэн байв.
М группын вирусийн янз бүрийн төрлийг харьцуулан судлаад эрдэмтэд дараах дүгнэлтийг хийлээ. ДОХ-ын орчин үеийн төрлийн 57 хувь нь Киншасагаас гаралтай гэнэ. Тэнд 1944 онд В төрөл бүрэлдсэн нь өнөөдөр Европ, Хойд ба Өмнөд Америк, Япон, Таиланд Австралид давамгайлж байгаа аж. Африкт ажиллаж байсан гаитичууд 1964 онд вирусийг эх орондоо авчирсан ба тэндээс АНУ-д вирус зөөгдсөн байв.
Конголезчуудад урьдчилан сэргийлэх тарилга хийж байгаа нь.1962 оны хоёрдугаар сар, Леопольдвиль.Фото: AP
ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх илүү үр дүнтэй цогц арга хэмжээг авахад судалгааны ажил нь тус болно гэж эрдэмтэд найдаж байгаа гэнэ. Хижиг, ердийн томуунаас халдвараар бага вирус яагаад өвчний тархалтыг дэгдээн хүн төрөлхтний хувьд ноцтой асуудал болсныг ойлгоход бид өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Нийгмийн өөрчлөлт вирусийн тархалтад шийдвэрлэх нөлөөтэй байлаа. ДОХ-ыг нийгмийн өөрчлөлт л зогсооно гэж дүгнэж болох юм хэмээн ФилиппЛеми ярьж байна.
Профессор Пепан харин тийм өөдрөг бус байр суурьтай. "ХДХВ|ДОХ зэрэг бусад халдварт өвчнүүд бидэнд тулгарна. Оношилгоо 50,75 жилийнхээс огт өөр төвшинд очсон ч бид тайвширч болохгүй. Эболагийн өнөөгийн дэгдэлт нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа вирус хүртэл аймгийн байдлыг гаргах чадвартайг харууллаа хэмээн тэр хэлсэн байлаа.
Халдвар авсан лимфоцитийн гадарга дээрх хүний дархлал хомсдлын вирус.Зургийг: phil.cdc.gov
Хүний дархлал хомсдлын вирусийг Эболагийн вирустай харьцуулж үзэх нь санамсаргүй хэрэг биш. Эбола вирусийг 38 жилийн өмнө нээсэн ч түүнийг өнөө хүртэл хангалтгүй судалжээ. Түүний эх орон нь ДОХ-ын адил Төв Африк. Вирусийн зарим төрлийн (Tai Forest ebolavirus, Reston ebolavirus) анхдагч тээгч нь бичнүүд (хавч идэгч макака ба шимпанзе). Эбола хижгийн анхны дэгдэлт нь 1976 онд Ямбуку (Заир, өнөөгийн Ардчилсан Конго) хотод гарсан ба шалтгаан нь тариурын зүүг ариутгалгүйгээр олон дахин ашигласан явдал болжээ.
Эрдэмтэд хоёр вирусийг идэвхтэйнээр судалж байгаа ч үр дүн нь баталгаажсан вакцин өнөөдөр алга байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР