Дональд Трамп БНХАУ-ыг шүүмжлэв

237
 

Дональд Трамп БНХАУ-ыг шүүмжлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп твиттер хуудастаа "Хятад улсын бодлого таалагдахгүй байна” гэжээ. Тэрээр цахим хуудсандаа БНХАУ-ыг хурцаар шүүмжилж, Өм­нөд Хятадын тэнгис дэх тус улсын бодлого таа­лаг­дахгүй байгааг мэдэгджээ.
 
Дональд Трамп жир­гээндээ "Хятад улс асар их мөнгөөр цэр­гийн цогцолбор барьж бай­на. Тэд АНУ-аас энэ талаар ядаж нэг удаа асуусан бол бид харил­цан ойлголцохыг хи­чээх байсан. Надад маш ойлгомжгүй байна. Тэд манай улсын бүтээг­дэхүүнд татвар ног­дуул­даг. Харин бид тэдний барааг импортлохдоо татвар ногдуулдаггүй” хэмээсэн байна.
 
БНХАУ болон Дональд Трамп нарын ха­рил­цаа түүнийг бүрэн эрхээ авах үед улам бүр хүйтэрч магадгүй болоод байна. Учир нь Дональд Трамп Тайванийн тө­рийн тэргүүнтэй шууд хол­богдож, тус улсыг тус­гаар тогтносон гэдэг байр сууринаас ханд­сан нь Бээжинтэй муудал­ца­хад хүргэв. Өнгөрсөн до­лоо хоногт тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэйтэй утсаар ярьс­наар Хятадтай харил­цах дипломат харилцаанд ан цав үүсгэсэн юм.
 
Хятадын төрийн хэв­лэлүүдэд Д.Трампыг дад­лага туршлагагүй уч­раас "Нэг Хятад” бодлогыг үл тоомсорлон ийн­хүү утсаар ярьсан нь АНУ-тай харилцах харил­цааг сүйрүүллээ гэж мэдээлсэн байна.
 
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогд­сон Майк Пэнс байдлыг зөөлрүүлэхийн хичээж байна.Тэрээр ням гаригт NBS news-т ярилцлага өгөхдөө "Тайванийн тал бусад улсын төрийн тэргүүний адилаар баяр хүргэх үүднээс ут­саар холбогдсон. Дональд Трамп баярын мэнд­чил­гээг хүлээн авсан. Товчхондоо бол ийм л зүйл болсон” гэжээ.
 
 
М.Хүслэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.