Теле од Ким Кардашьян саяхан олны өмнө эвгүй байдалд оржээ. Гэрэл
зурагчид, операторуудын дэргэдүүр зөрөн машин руугаа орохдоо тэрбээр
зочид буудалд охин Нортоо үлдээснээ гэнэт санасан байна.
Ингээд Ким шууд л эргэж, ямар ч үг өчилгүйгээр зочид буудал руу алхжээ.
Хэсэг хугацааны дараа тэрбээр охиноо тэвэрсээр гарч ирж, машиндаа
суусан байна.
Энэ үеэр Кимийн нөхөр Канье Уэст харагдсангүй. Папарацциуд ч тэднийг
салж буй бололтой гэсэн дүгнэлт гаргажээ. Харин алдарт хос энэ талаар
ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.