Сара Жессика Паркер гудамжаас 4700 долларын чек олжээ

1285
Сара Жессика Паркер гудамжаас 4700 долларын чек олжээ
Холливудын од Сара Жессика Паркерыг манайхан "Их хотын секс" киногоор нь андахгүй. Тэрбээр Нью-Йорк хотод их хайртай гэдгээ байнга илэрхийлдэг. Нью-Йорк хот ч түүнд хайртайгаа сая баталлаа.

49 настай Сара Паркер найз бүсгүйтэйгээр хотын нэгэн гудамжаар зугаалж яваад хөл доор нь цаасны өөдөс байгааг олж харав.

Сара залхууралгүй тонгойж аваад хартал тэр нь чек байжээ. Бүр 4700 долларын чек шүү. Яг энэ мөчийг папарацциуд авсныг та харж байна.

Сара Жессика Паркер саяхан "New York City Ballet’s 3rd Annual Fall Fashion Gala"-ын үеэр "Us Weekly" сонинд ярилцлага өгсөн.
Тэрбээр өөрийн бүтээсэн дүр болох Керри Брэдшоу шиг Нью-Йоркийн өдөр тутмын амьдралаас урам ордог гэнэ.  

"Үнэнийг хэлэхэд би хотынхоо гудамжаар зүгээр зугаалж, метронд суун, эргэн тойрноо харах дуртай. Би Нью-Йоркоор амьсгалж, түүгээр амьдардаг. Би өдөр бүр эргэн тойрны хүмүүс, архитектур, бөөн хогийг хүртэл харж явдаг. Энэ бүхэн надад сонирхолтой бөгөөд онгод бэлэглэдэг" гэж Сара мэдэгдлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>