”Унтамхай” хүчиндэгч цагаадав

1864
Шведийн шүүх хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгагдсан нэгэн эрэгтэйг цагаатгасан байна. Тэр сайн эр өөрийн болчимгүй үйлдлийг унтаагаараа хийжээ. Микаэль Хальварссон гүн нойрсож байсан тул юу хийж байгаагаа сайтар ойлгоогүй гэнэ. Иймд түүнийг хохирогч эмэгтэйг хүчиндэх ямар нэгэн бодол байгаагүй гэж шүүх үзэв. Шүүгчийн хэлснээр бол 26 настай залуугийн энэ сонирхолтой хэрэг шинжлэх ухааны баримт нотолгоонд тулгуурлагдаж шийдвэрлэгдсэн аж. Шүүгч хүчирхийлэгч залууд хоёр жилийн ял оноосон байсныг цуцлажээ. 

Хүчингийн хэрэг Хальварссон болон түүний хохирогч бүсгүй нэг орон дээр, гэхдээ өөр өөр хөнжилтэй унтаж байх шөнө гарчээ. Маргааш өглөө нь хохирогч бүсгүй цагдаа нарыг дуудтал дуудлагаар ирсэн хууль сахиулагчид Микаэль унтаж буйг нь харсан аж. Тэд залууг саатуулаад хүчингийн хэрэгт буруутгав. Анхан шатны шүүх швед эрийг буруутайд тооцжээ. 

Харин давж заалдах шүүх хурал дээр "хэрэгтэн” залуугийн өмгөөлөгчид хөндлөнгийн гэрч болгож шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдийг оролцуулснаар Микаэль нойрондоо юу хийж байгаагаа мэдэхгүй нэгэн гэдгийг батлаж чаджээ. Хальварссоны экс найз бүсгүй түүнтэй бас ийм явдал тохиолдож байсныг өгүүлэв. Шүүгдэгчийн ээж ч хүүгээ нойрондоо босч явдаг гэдгийг ярьсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>