Чингисийн талбайд жагсаж байна
МАН-ын Шинэчлэлийн хороо, Хүсэл зорилгоо нэгтгэе үндэсний хөдөлгөөн хамтран Чингисийн талбайд хоёрдахь тайван жагсаалаа хийж байна. МАН-ын шинэчлэлийн хороо өнгөрсөн долоо хоногоос эхэлж Хэлмэгдэгсэдийн хөшөөний өмнө байрлах "ард түмний өргөө гэртээ” бүх нийтийн санал асуулгыг авч эхэлсэн. Санал асуулга өнөөгийн "Засгийн Газар болон Засгийн Газрын тэргүүн ажил үүргээ хийж чадаж байна уу” гэсэн асуултын дор явагджээ.
Судалгаанд нийслэлийн есөн дүүрэг, 11 аймгийн нийт 5130 хүн хамрагдсан байна. Өнөөдрийн жагсаалаар энэхүү судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Дараагаар нь Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргэх аж. Тэд мөн судалгааны хариуны хамт нэгэн шаардлагын хүргүүлж буй аж. Тодруулбал, Монгол улсын ерөнхий сайдыг аравдугаар сарын 13-ны 10:00 цагаас өмнө өөрийн хүсэлтээр, Монгол эр хүний ёс жудагийг харуулж суудлаасаа буухыг шаарджээ. Хэрэв заасан хугацаанд суудлаасаа буухгүй бол дараа дараагийн тэмцлийн үйл ажиллагаандаа орох аж.
undesten.mn