Хакерууд түүхэнд байгаагүй кибер халдлага үйлджээ

1544
Хакерууд түүхэнд байгаагүй кибер халдлага үйлджээХакерууд АНУ-ын томоохон банкнуудын нэг болох "JPMorgan Chase”-ийн компью­терийн сүлжээнээс 83 сая дансны мэдээлэл авсан аж. Эдгээрийн 76 сая нь хувиараа харил­цагч иргэдийн, долоон сая нь жижиг фирмийн дансны мэдээлэл байжээ. Урьд өмнө нь хакерууд ийм олон тооны мэдээлэл авч байгаагүй бөгөөд түүхэнд хамгийн том кибер халдлага болсон гэнэ.

Хакерууд "JPMorgan Chase” банкны бүх компьютерийн ажилладаг программууд болон 90 серверт халджээ. Халд­лагаас үүдсэн их хэмжээний хохирлыг арил­гахад хэдэн сарын хугацаа шаардагдах аж. /The New York Times/
Өглөөний сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>