|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:22

Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талын замыг хаана

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн энэ сарын 31-ний өдрийн 18.00-01.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион явагдаж, иргэд улиран одох 2016 оноо үдэж, айлчлан ирж буй 2017 оноо угтан авна.

Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.