Трампын үед энх амгалангийн эрин ирнэ гэж далай лам лүндэн буулгав
Доналд Трампыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд энх амгалангийн эрин ирнэ гэж ХIҮ далай лам хэлсэн байна. Тэр оросын Лента.py сайтад өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
"Доналд Трамп Америкийн ерөнхийлөгчид нэр дэвшигч байхдаа маш чөлөөтэй ярьж байсан. Гэвч ерөнхийлөгчөөр сонгогдсон өнөөгийн нөхцөлд түүнд их хариуцлага ногдож байна” гэж тэр хэлжээ.
Трампад өөр сонголт ерөөс байхгүй гэж Далай лам дурдсан байна. Дэлхий ертөнц хүчирхийллийн замаар явбал цөмийн дайнд л хүрч мэднэ, энэ дайнд бүгд ялагдана гэж тэр тодруулан тайлбарлажээ.
С.Инда