“iPhone 8” шилэн сэндвич шиг байж магадгүй

824

“iPhone 8” шилэн сэндвич шиг байж магадгүй"Apple” компани өнгөрсөн онд "iPhone” цувралын долоо дахь үеийн гар утсаа танилцуулсан. Загвар, систем, бүтцийн хувьд өмнөх үеийн утаснаас төдийлөн шинэчлэгдээгүй ч хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн гар утас болж чадсан юм.

Тэгвэл "Алим” ирэх хавар "iPhone 8” гар утсаа нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Шинэ загвар нь урд нүүрэндээ нэг ч товчлуургүй байх бололтой. Өөрөөр хэлбэл, "iPhone”-ийн уламжлалт дугуй товчийг халсан гэнэ. Тиймээс яг л шилэн сэндвич шиг байж магадгүй.

Технологийн шинжээч Мин Чи Кю ярихдаа "Шинэ iPhone нь шилэн гадаргуутай болох нь өнгөрсөн оноос мэдэгдсэн. Энэ таамаглал төдий байгаа ч бидний гар дээр шилэн утас ирэх магадлалтай байна. Home цэсний дугуй товчлуурыг халсан нь Apple-ийн хувьд томоохон шинэчлэл. Тэгэхээр 100 хувь мэдрэгчтэй гар утас үйлдвэрлэх бололтой” гэжээ.

Т.Мунаа

time.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>