Дөрвөн сартай жирэмсэн эмэгтэй төрийн алба хаагчийн нэрийг бариж залилдаг байжээ
Залуухан бүсгүй олон байгууллага залилсан гэмт хэрэгт холбогдож, Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Хаа сайгүй залилангийн гэмт хэрэг гарч байгаа энэ үед тийм ч сонин биш энэхүү мэдээллийг онцлох болсон учир нь сэжигтэн бүсгүй дөрвөн сартай жирэмсэн 21 хэн настай нэгэн аж.
Асрамжийн газар өссөн тэрбээр 18 нас хүрч нийгэмд хөл тавихдаа л бусдыг залилаж, амар хялбар аргаар мөнгө олох аргыг эзэмшсэн нэгэн юм билээ. Тэрбээр өмнө нь 2011 онд эрүүгийн хуулийн 148,2-оор ял шийтгүүлж байсан. Тэрбээр өөрт ногдсон ялаа бүрэн эдлээд гарч ирээд дахин ийнхүү хэрэгт холбогдож байгаа аж. Хорих ангиас гарч ирээд худалдааны байгууллагад хоёр сар гаран ажиллаж байгаад ийнхүү амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна. Хаан банкны 5561150439 гэсэн найзынхаа дансаар дамжуулж олон удаа залилан хийсэн. Өөрөө ямар ч бичиг баримтгүй, аль нэг банкны дансгүй нэгэн.
Хэрэг холбогдсон сэжигтэн яллагдагчууд батлан даалтад гадуур шалгагдах хүсэлтэй байдаг бол тэрбээр " намайг хориод өгвөл сайн байна” хэмээн байцаагчаасаа гуйдаг гэнэ. Гэвч тэрбээр жирэмсэн учраас гадуур байцаагдаж байна.
Тэр ингэж залилдаг байжээ
1.Талх нарийн боов, ундаа жүүс, гурил, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж борлуулдаг үйлдвэр компани уруу ""Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375-н жилийн ойн медалиар шагнана. Тэмдэгтийн хураамж 114,400 төгрөг миний данс руу шилжүүлнэ үү, шагналаа авах үед нь танай байгууллагын хүнийг 150000 төгрөгөөр шагнана гэж хэлдэг байжээ. НЗДТГ-т яг ийм хүн ажилладаг болохоор итгээд өгсөн хүн байна, эргэлзээд шалгасан тохиолдол ч бас байна.
2.Нөгөө Эрдэнэчимэг мөн л " Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Америкийн BBTI компаниас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Танайд үнэгүй олгоно. Гаалийн татвар 200-250,0 төгрөгийн та нар өөрөөсөө төлнө.Миний данс уруу мөнгө шилжүүлнэ үү" гээд одооогийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байна. Ийнхүү төрийн байгууллагын нэрийг барьж айлуудаар судалгаа хийж байна гэж яваад хулгай хийдэг хэрэг ч мөн шалгагдаж байсан юм.
М.Нандин uls