Бен Аффлекийн тоглосон кино Box Office-т тэргүүллээ
Холливудын алдарт жүжигчин Бен Аффлекийн тоглосон "Gone Girl” бүтээл өнгөрөгч амралтын өдрүүдэд 38 сая долларын ашиг олсноороо АНУ-ын шилдэг ашиг орлоготой кино шалгаруулдаг Box Office жагсаалтыг тэргүүллээ. Бен Аффлекийн хамт Британийн жүжигчин Розамунд Пайкийн тоглосон тус кино нь учир битүүлгээр алга болсон эхнэрийнхээ үхэлд сэжиглэгдэж буй нэгний тухай өгүүлдэг ажээ.
Харин 2013 оны аймшигт "The Conjuring” киноноос ч аймшигтай хэмээн дүгнэхэд хүргээд буй "Annabelle” нь 37.2 сая долларын ашиг олсноор жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. "Gone Girl” киног АНУ-ын зохиолч Жиллиан Флинний шилдэг бүтээлд үндэслэн хийсэн бөгөөд "The Curious Case of Benjamin Button” болон "The Social Network” киног бүтээсэн Дэвид Финчер найруулжээ.
undesten.mn