ХӨӨРӨГ ба ДААЛИН

957

ХӨӨРӨГ ба ДААЛИНХамрын тамхийг утаа гаргадаг улаан тамхитай харьцуулбал хажуудах хүнээ хордуулах нь бага. Гэвч яг татаж байгаа хүнээ хордуулах чанар нь утаа гаргадаг улаан тамхинаас дутахааргүй юм. Бараг илүү ч байж мэднэ. Уушигны нүх сүвээр чихсэн байдаг гэнэ лээ.

 

Бас хүний тархи мэдрэлд нөлөөлнө. Тиймээс Хамрын тамхи нь нэгэн төрлийн мансууруулах бодис л юм. Энэ хорт бодисыг хадгалдаг савыг ХӨӨРӨГ гэнэ. Хөөргийг янз бүрийн үнэт чулуугаар хийж гангарах моод 17-р зууны үеээс дэлгэрчээ.

 

Хамрын тамхи нь Монголд бараг шарын шашинтай хамт орж ирсэн байж магадгүй юм.

 

Эртний ном сударт, хамрын тамхины тухай бичснийг би олж хараагүй юм байна. Жишээлбэл: Нууц товчоонд Чингис хаан, Ван хан Тоорил нар хөөрөг зөрүүлж, мэндчилж байлаа гэх ч юмуу тиймэрхүү өгүүлбэр л лав харагддаггүй юм. ккк.

 

Тэр хорыг хадгалах савны гадуурхи уутыг ДААЛИН гэмой.

 

8-р Богдын даалинг томруулан хийж, ГЕНЕСИЙН дээд амжилтын тэмдэглэл гэх номонд бичүүлнэ гэж байгаа бололтой юм.ккк.

 

Барууны ертөнцөд Баячууд нь ЦАГААН НУНТАГИЙГ хамрын тамхи мэт хэрэглэдэг.

 

Тэд нарт л ЦАГААН НУНТАГАА иймэрхүү Үнэт чулуун саванд хийгээд, Гадуур нь ИЙМ хээ угалзтай уутанд хийж, биедээ ойр авч явцгааж бай гэж зөвлөх хэрэгтэй юм ккк.

 

Барууны Баячуудад ТАНСАГЛАХ мэдрэмж байдаг бол Манай ёс заншил нэвтрэн дэлгэрч мэдэх юм шүү. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>