“Тамхины хяналтын тухай хууль” утаа болоод уусчихсан юм уу Гол мэдээ 31-08-2015, 10:28 1015 Хуваалцах Хоёр жил гаруйн өмнө батлагдаад хэрэгжилтийг нь нэг хэсэгтээ их л ширүүн мөрөөдөөд байсан "Тамхины хяналтын тухай хууль” өнөөдөр бараг л мартагдаж хэнийг ч цочроохоо больжээ. Үнэмшихгүй байна уу. Нийтийн тээврийн зогсоол дээр зогсоод тав, зургаан автобус өнгөрөөгөөд үзээрэй. Аль нэгнийх нь жолооч "...нийтийн тээврийн хэрэгсэл дотор утаат тамхи татахыг хориглоно” зааврыг зөрчөөд цонхоороо "баагиулж” л байх вий. Лангуун дор нуугдах тамхи ил байхаасаа илүү үнэ хүрдэг тул бүхий л жижиг мухлагууд хайрцагтай болон ширхгийн тамхийг айх зүйлгүй зардаг болж. Одоо хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэг зэргийн ойролцоо татаж болохгүй гэдгийг мөн ч олон хүн мартсан байгаа даа. Гэтэл тамхитай тэмцэнэ гэдэг төрөөс асар их хариуцлага шаарддаг, хуулийн хэрэгжилтээ тогтмол шалгаж, "эрэг шургийг нь” байнга чангалж байдаг өвөрмөц тэмцэл гэж байна шүү. Шинэ Зеландын Засгийн газар 2025 он гэхэд тамхи татдаггүй улс болно гэж таван жилийн өмнө зарлаад тэмцэж эхэлсэн гэнэ лээ. Манайхтай төстэй хууль баталсан, бас ганц нэг өөр санаанууд байх. Жишээ нь жил бүр тамхины татварыг 10 хувиар нэмдэг, дараа жилээс эхлээд бүх тамхийг нь нэг савлагаатай, брэндийн шошгогүй худалдаалдаг болно гэж тэнд амьдардаг нэгэн ярилаа. Хайрцаг тамхи нэг өдрийн хүнсний өртгийн талтай тэнцээд ирэхээр хүссэн ч, эс хүссэн ч тамхийг хаядаг юм билээ гэж тэр бас ярьсан. Тамхины талаар хуулиа эргэж нэг санаад шалгадаг, торгодог арга хэмжээгээ ажиллуулаач. Тэртээ тэргүй түгжрэлд "мөлхөж” яваа жолоочийг бүсээ зүүсэнгүй, аюулгүй байдлыг хангаж байна гээд төр торгоод болж байгаа юм чинь ил татаж байгааг торгох бүр ч амархан баймаар даа. Д.БАТ-ЭРДЭНЭ Эх сурвалж: 1015 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 6-01-2015, 18:08 Тамхи татах цэг байгуулахыг гишүүд дэмжлээ… 1-11-2014, 09:24 “Extacy” хамтлагийн гишүүн хар тамхины хэрэгт холбогджэ… 25-10-2014, 18:10 Хар тамхины аюул… 6-10-2014, 22:49 Тамхи хүний биеийн ямар эд, эрхтэнд яаж хор уршиг учруулдаг вэ?… 3-10-2014, 10:27 Нийтийн тээврийн жолооч нар таван хүний аминд хүрчээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.