|
Видео

Шинэ мэдээ

Гэртээ ямар амьтан тэжээвэл тохиромжтой вэ

Гэртээ ямар амьтан тэжээвэл тохиромжтой вэ

 

Бид бүхэн гэртээ янз бүрийн амьтад тэжээх сонирхолтой байдаг. Гэрийн тэжээмэл амьтад хүнд янз бүрийн энерги бүхнийг дууддаг байна. Мөн амьтдаас бидэнд үүдэх энерги нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд хүртэл нөлөөлдөг болохыг эрдэмтэд судалж тогтоосон байна. Харин бид бүхэн ямар амьтдыг тэжээвэл зүгээр мөн хаана байлгах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

 

Муур
Эрх чөлөөнд дуртай муур орон байрыг сайн дураараа цэвэрлэдэг. Тэд сөрөг энергитэй газрыг олж тэрхүү сөрөг энергийг өөртөө шингээж авдаг байна. Муур нь Гэр бүлийн гишүүдийг ямар нэгэн аюулаас хамгаалж байдаг барын жижигхэн хувилбар байна. Муу тун идэвхгүй амьтан Муурыг шахаж шаардан байрласан газраас нь холдуулах гэж оролдсоны хэрэггүй сөрөг энергитэй газраа олоод хэвтэж байдаг аж. Мөн гаднаас хэн нэгний таагүй уур амьсгал бүхий энергитэй хүн орж ирвэл түүний энергийг даган Муур байраа байнга солих үе ч байдаг байна 
Мөн муурыг Египтэд Ариун цэврийн бурхан хэмээн тахин шүтдэг бол Оросууд муурыг элдэв ад чөтгөр муу муухай аюулаас хамгаална хэмээн муур гэртээ тэжээж нэг бол муурны зургийг түрүүвчинд хадгалвал аюул осолоос хамгаална гэж үздэг байна.

 

Нохой
Хүний үнэнч нөхөр нохой амьдралд чинь зохицол авчирч санаа зовох зүйлгүй байлгаж чадна. Гэхдээ тэр өөрөө ууртай нохой биш бол шүү дээ. Хөгжилтэй цовоо сайхан сэтгэлтэй нохой гэрийн уур амьсгалыг илааршуулдаг байна. Хятадын сэвсгэр хавыг байнга унтдаг буйдан орон дээр байрлуулж байх нь Нойрыг чинь хамгаалж хар дарсан зүүдийг зайлуулж чаддаг байна. Мөн энэ хав сайн сайхан хайр дурлалыг авчирдаг байна. Гэртээ тэжээх нохдоо үүдний өрөө ариун цэврийн зоорь зэрэг нь нохой байхад зохисгүй газар байна. Гол нь нохой эзэндээ үнэхээр хайртай бол эзнийх нь амьдрал аж ахуй хүсэл нь биелэх бөгөөд Гаднаас янз бүрийн хэрүүл тэмцэл нэхсэн нөхөр танай гэрт огт орж ирэхгүй байх талтай гэнэ.

 

Загас
Загас хүсэл биелүүлж мөнгө дуудаж хар цагаан хэл амнаас хамгаалдаг байна. Мөн үр хүүхэдгүй бол хүүхэдтэй ч болоход тусладаг гэнэ. Гэхдээ таны гэрт буй загаснууд сондгой тоотой байх хэрэгтэй. Жишээ нь 9 эсвэл хэд дахин давсан 9 гэсэн тоо хамгийн сайн байдаг байна. Алтан загас тэжээдэг бол таны гэрт аз жаргал мөн мөнгө авчирдаг. Мөн нэг өнгийн хар загас байх хэрэгтэй бөгөөд ийм загас муу хэл амыг зайлуулдаг.
Аквариумыг орох хаалганы баруун талд битгий тавь. Цонхгүй газар аквариум байлгах нь мөнгөний азыг хариулдаг гэдгийг санах хэрэгтэй. Хойд зүгт аквариумтай загасаа байрлуулвал албан тушаал дэвших, зүүн талд байгаа нь шинээ санаа оноо, хүүхэд төрөх, тэдний өсөж том болох сайн сайхан байхад тустай.

 

Яст мэлхий
Гэрт элбэг дэлбэг хангалуун байдал авчирч амьдарлын ухаанд сурган урагш ахин давших болон оюуны хөгжилд тусалдаг. Гэр бүлийн гишүүд бие биесээ хайрлах, харилцан туслалцахад тус дэм болдог. Яст мэлхийг гэрийнхээ хойморт байрлуул. Гэрийн ургамал чинь түүнд зориулсан усан цөөрмийг чимж аятайхан харагдах болно. Цөөрөмдөө чулуу хийгээрэй. Яст мэлхий түүн рүү авиран гарч цэцэрлэгийг чинь харан нүдээ хужирлаг. Аквариум болон цөөрмийн чулуун доор зоосон мөнгө хийвэл гэрт чинь мөнгө дуудна.

 

Шувуу
Дууч шувуудийн шулганаа маш их ашигтай мэдээлэлийг өдөр тутам авчирхаас гадна гацаардлаас гарахад чинь тусалдаг байна. Голдуу алс бөглүү байгальд уран бүтээлээ хийх дуртай зураачид шувуудын жиргээг сонсох нь дуртай байдаг нь ийм учиртай аж. Гэртээ Канарын бялзуухай, тоть, алтан гургалдайтай байсанаар таны амьдралыг эргүүлж чадахуйц шинэлэг мэдээлэлээс та огт хоцрохгүй. Үнэт цаас чинь найдвартай банкинд хадгалагдаж үйлдэвэрлэлтэд чинь эргэлтэнд орж элдэв хов жив мухар битүү ярианд орооцолдож толгойг чинь эргүүлэхгүй байх талтай. Гол нь шувууныхаа торы амарч унтахад саад болохгүй газар байрлуулах хэрэгтэй. Эс тэгвээс та өөрөө чалчаа олон үгтэй мунгинаа бардам зантай болох талтай гэнэ.

 

Мэрэгч амьтан
Шишүүхэй оготно, харх туулай нь гэрийн аж ахуйгаа хөтөлж сурах, гэрсэг найрсаг халуун уур амьсгалыг гэрт бүрдүүлдэг байна. Мэргэчид гэрт байсанаар жирэмсэн эх амаржихад таатай төдийгүй Үр удамаа үргэлжлүүлэхэд ямар нэгэн төрхийн эндэгдэл гарах аюулаас хамгаалж байдаг талтай аж. Хэрвээ та мэргэч амьтан торонд байлгадаг мөн торгүй тэжээдэг бол Амьтадаа байрлуулах хамгийн тохиромжтой байршил нь хоол хүнсний байдаг өрөө эсвэл гал тогоо юм. Энэ нь Хоол унд амттай байхаас гадна Гэр бүлийн гишүүд бөөнөөрөө гал тогоо руу гүйж халуун ам бүлээрээ хоол ундаа бэлдэж болохуйц уур амьсгалыг бүрдүүлж чаддаг сайн тал бий гэнэ. Мөн Мэргэчид танай гэрийн хоолоо агуулах өрөөнд байршуулсанаар Хоол унд үргэлж элбэг дэлбэг байдаг аж.



https://www.facebook.com/bb.dodo/posts/1176614669118842?__mref=message_bubble

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.