АН гэж байхгүй, харин С.Эрдэнэ ХАН-ы нам бий боллоо

963

 

Өчигдөр Ардчилсан намын даргын сунгаанд цэг хатгалаа. Багцалсан сум атгаж, намаа нэгэн хүчин дор нэгтгэх ВАН төрлөө ч гэж болох байх. Одоо тэрээр Ван биш ХАН л даа. Хэн ч маргахгүй биз ээ.

 

Цагтаа Баянгол дүүргийг атгаж өөрөө өөрийгөө ВАН-гаар өргөмжилж явсан С.Эрдэнэ гишүүн өнөөдрөөс эхлэн Ардчилсан нам хэмээх улстөрийн томоохон бүлэглэлийг атгандаа оруулчихлаа. Энэ үйл явдал өнгөрсөн УИХ-ын сонгуулиас л тодорхой болсон гэж болно. Намынхаа дарга Зи-тэй толгой холбон зүтгэсний хэрэг. Нэг ёсондоо эртнээс хийсэн тохироо. Ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар З.Энхболд Ардчилсан намаас өрсөлдөхөөр эртнээс бэлдсэн лобби ч байж болох. Үүний нэг үе шат нь С.Эрдэнэ.

 

Харин энэ тохироо С.Эрдэнэд ямар ашигтай вэ. "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд” байх хугацаандаа нас барсан хүний нэр дээрээс их хэмжээний мөнгө идсэн хэмээн хэсэгтээ л шуугиан тарьж байсан нэгэн. Гэхдээ энэ бол Ардчилсан намд хамаагүй зөвхөн ардчилсан дарангуйлалын загалмайлсан эцэгт намынхаа эрхийг шилжүүлчихлээ. Тэгэхээр С.Эрдэнэ одоо нам дотрох шинэчлэл хэмээн өөрийн хүрээллээ бататгахын тулд ихээхэн ажил хийх биз. Өмнө нь Баянгол дүүргийн намын дарга болохдоо намынхаа байрыг өөрийн өмч болгож чадсан хийгээд бүхэл бүтэн нэг дүүргийг бүхэлд нь өөрийн харьяат албатууд болгож байсан сүүхэйтэй хүн. Тиймдээ ч өдий зэрэгтэй бүр намын дарга болтлоо дэвшиж чадлаа.

 

Ардчилсан нам энэ өдрөөс эхлэн С.Эрдэнэ ХАН-ы харьяат хамжилгуудаар дүүрэх биз ээ. Яг л МАХН хэмээх Н.Энхбаяр дарангуйлагчын намын замналаар замнах нь байх. Тэгэхээр одоо Монголд Ардчилсан нам гэж байхгүй харин С.Эрдэнэ ханы л нам байх болно.

 

 

Эх сурвалж: bolod.mn

ЧОЙ 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>