Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ

1831

Хоёр Солонгосын хөлөг онгоцууд буудалцжээ

Хойд Солонгосын цэргийн хөлөг онгоц Шар тэнгис дахь хилийн бүсийг нэвтэрсний дараа Өмнөд Солонгосын эргийн харуулын хурдан завьтай буудалцлаа хэмээн Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдэв.

Буудалцаан өчигдөр орон нутгийн цагаар 9:50-д болжээ. "Хойд Солонгосын хөлөг онгоцыг ухраахын тулд манай цэргийнхэн зохих мэдэгдлийг хүргүүлж, анхааруулах гал нээсэн” хэмээн өмнөдүүдийн мэдэгдэлд онцлов.

Гэвч Хойд Солонгосын хөлөг ухрахын оронд хариу гал нээжээ. Үүний дараа Өмнөд Солонгосын эргийн харуул дахин гал нээсний эцэст Хойд Солонгосын хөлөг онгоц ухарчээ. Энэ хэрэг явдлын улмаас хүн гэмтэж, бэртсэн мэдээлэл байхгүй байна.

 
 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>