Аянганд 11 хүн ниргүүлж, амь насаа алдлаа
Колумбийн уулархаг нутагт шашны ёслолын үеэр аянга бууснаас 11 хүн амь
насаа алдаж, 15 хүн түлэгджээ. Амь үрэгдэгсэд бүгд Вива хэмээх уугуул
омгийнхон ба оюун санаагаа төгөлдөржүүлэх ёслол үйлдэж байж.
Ёслолын үеэр нийт 60 орчим хүн далдуу модны дээвэрлэсэн байшинд
цугларах үөд аянга бууж, байшин бүхэлдээ шатжээ. Вива омгийнхон өөр
хоорондоо шийдвэрлэхэд бэрх маргаантай юмуу цаг агаарын хүнд нөхцөлтэй
тулгарсан үөдээ оюун санаагаа төгөлдөржүүлэх ёслол үйлддэг аж.
Эх сурвалж: