“Оргил рашаан” сувилал Г.Батхүү гишүүний өмч болох уу

962
Улстөр хийгээд нө­лөө бүхий эрхмүүдийн анхаар­лын төвд байгаа хэд хэдэн төрийн эзэмшлийн өмчийг хувьд шилжүүлэх талаар өнгөрсөн оноос эхэлж нэлээд эрчимтэй ярих болсон.
Учир нь шинэчлэлийн Засгийн газраас эдийн зас­гийн хүнд хэцүү үеийг даван гарахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг олон нийтэд дуудлага худал­даагаар за­рах шийдвэр аль хэдийнэ гарчихаад бай­гаа.

Өөрөөр хэлбэл, төр засаг энэхүү шийдвэрийг гаргахдаа "Тө­рийн эзэмш­лийн хувийг бууруулах”, "Төрийн эзэмш­­лийн хувийг бүрэн хувьч­лах” гэсэн хоёр хэл­бэрийг тусгасан байна. Эл жагсаалтад орсон төрийн эзэмшлийн газрууд нь ашиг олох бүрэн бо­ломжтой, то­моохон ба­рилга байгуу­ламжтай өөрийн гэ­сэн өндөр өртөгтэй гэх мэт аргагүй л мөнгөтэй эрх­мүүдийн хор­хойг хөдөлгөсөн өмчүүд байгаа нь олны анхаар­лыг татаад байгаа юм.

Хамгийн гол нь учир мэдэх хүмүүсийн ярьж буй­­гаар нэр бүхий төрийн эзэмш­лийн өмчүүд нь нууц­лагдмал байж байгаад саях­наас жагсаалт нь ил гарч, ихэнхийг нь зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүс хувьчилж авахаар аль хэ­дийнэ бэлтгэл ажилдаа ор­сон төдийгүй хор нь най­раг­даад эхэлсэн гэнэ.

Тухайлбал, бидний сайн мэдэх Зайсанд байрлах "Оргил рашаан” сувилал нууц­лагдмал байсан жаг­саалтад аль хэдийнэ багтсан байна.

Үүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү авах тухай яриа ч саарал ордноор газар аваад байгаа юм. Зарим эх сурвалжууд "УИХ-ын гишүүн Г.Батхүүг энэхүү рашаан сувиллыг авахаар эртнээс хөөцөлдөж байсан тухай мэдээлж байсан.

Хэрвээ үнэхээр Г.Батхүү гишүүн эл рашаан сувил­лыг авбал Хан-Уул дүү­рэг түүний вант улс болох нь тодорхой. Учир нь тус дүүрэгт УИХ-ын ги­шүүн Г.Батхүүгийн гэх тодот­голтой олон үйлдвэр аж, ахуйн нэгж байдгийг бараг хүн бүр мэднэ.” гэж байсан. Тэрбээр одоо ч Оргил рашаан сувиллыг авахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа аж. Үүнийг өөр хэд хэдэн эх сурвалж ч батлан өгүүлж байсан юм. Хэрвээ үнэхээр ашигтай ажиллаж байгаа зарим нэ­гэн аж ахуйн нэгж болон үйлд­вэрлэлийг 1990-ээд оных шиг хувьчлах аваас хэл ам гарах нь дамжиггүй.

Зарим нэг баримтаас цухас дурьдахад "Улсын их дэлгүүр”, "Баянгол рес­то­ран”, "Талх чихэр”, "Говь” ХХК, "Улаанбаатар зочид буудал”, "Зоос гоёл”, "Улаанбаатар хивс”, "Мах импекс”, "Дархан цемен­тийн үйлдвэр”, "Сүү” ХК гээд нэлээд олон нэрс хөвөрнө.

Уг нь 1990-1996 онд хө­рөнгө оруулалтын эрхийн бичгээр 18.5 тэрбум төг­рөгийг бэлнээр, харин 1.7 тэрбум төгрөгийг 21 тэрбум төгрөгийн ханштайгаар төр өмчилсөн гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл төрийн мэдэлд 44 хувь нь байсан гэсэн үг.
Харин энэхүү хувьч­лалын дараагаар 2000 оны үед "Дархан гурил тэжээ­лийн үйлдвэр”, "Мах импекс”, "Спирт бал бу­рам”, "Талх чихэр”, "Сэлэнгэ гурил тэжээлийн үйлдвэр”-ийн бүгдийг нь нийлүүлээд 4.6 тэр­бумаар зарж байхад олон хүн улсынхаа сор болсон таван үйлдвэрийг ийм хямдхан үнээр өгөх гэж дээ хэмээн их л шүүрс алдаж байсан тухай одоо ч ярьдаг.

Товчхондоо төр авлига аваад төрийн өмчөөр тог­ложээ гэдэг нь дээрх хувьч­лалын мөнгөн дүнгүүдээс тодорхой харагдаж байгаа юм. Мэдээж энэхүү хувьч­лалын буянаар олон хүн эрх мэдэл, мөнгөний үнэрийг мэдэрч өнөө цагийн шинэ бая­чууд төрөн гарч ирсэн гэж хэлэхэд нэг хилс­дэхгүй байх. Харин одоо хувьч­лагдах гэж буй төрийн өмч хэр шударга хувьчлагдах бол гэдэг нь эргэлзээтэй асуу­дал юм. Эрх мэдэл бүхий хүмүүсийн хэлдэг ганц үг нь "Хувьчлал шу­дарга явагдсан” гэх гурав­хан үгийг хэлж олон хү­ний амыг хааж байсан цаг саяхан. Тэгвэл энэ удаа иргэдэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа "Оргил рашаан” сувилал хувьчлагдах нэрсийн тоонд аль хэдийнэ орчихоод бай­гаа юм.

Эрх мэдэлтнүүд тус су­вил­лыг ашиггүй ажил­ладаг уч­раас хувьчлах бол­сон гэж ярьдаг байна. Уг нь "Оргил” рашаан сувилал нь өдөр тутам өвчтөнүүдээ хү­лээж авдаг тө­дийгүй нэг ээлжиндээ 300 орчим хүнийг эмчилж гаргадаг, хо­тын төвд 4 га газартай том барилга байгууламжтай атал яагаад ашиггүй ажилладаг гэх нэр зүүх болсон нь хачирхалтай. Бидний олж мэдсэнээр эрх мэдэлтнүүд рашаан сувиллын ашгийг байнга дардаг гэх мэ­дээлэл ч чих дэлсч байсан.

Өөрөөр хэлбэл Богдхан уулын ар хормойд, хаяа дэрлэн оршиж буй "Оргил рашаан” сувилал нь Гид­рокар­бонат-кальци-нат­­рийн найрлагатай, сул эрдэс­­жилт­тэй, сул хүчил­лэг, нүүрс хүчлийн хий, төмөр­тэй хүйтэн рашаан­тай гэдгээрээ олон хүний анхаарлыг та­таад зогсохгүй олон төр­лөөр хэрэг­лэдэг гэдгийг хүн бүхэн мэднэ.

Тухайлбал "Оргил ра­шаан” сувилалтай яг адил­хан үйл­чилгээ үзүүлдэг бай­сан Сэргээн засах кли­ник эмнэлгийг 2006 онд Удирдлагын багийн гэрээ­ний үр дүнг хар­галзан хувь­чилж байсан. Гэтэл эрх мэдэл бүхий хүмүүс энэхүү хувьч­­лалыг явуулахдаа хууль бусаар явуулж улсад онц их хэмжээний хохирол уч­­руулсан нь өдгөө хуу­лийн байгууллагаар тогтоог­дож за­­­рим нэр бүхий хү­­­мүүс ял авч аавынд мори­лоод байгаа билээ. Тэгэхээр "Оргил ра­шаан” сувиллын хувьчлал ч буруу замаар будаа тээхийг үгүйсгэхгүй юм.

Юутай ч ачаалал ихтэй байдаг "Оргил рашаан” сувилал Монголын тэрбумт­нуудын хор­хойг хөдөлгөж хувьчлагдах нэрсийн тоонд орчихлоо. Ашиг­­­­гүй гэх нэ­рийн доор "Оргил ра­шаан” сувиллыг хэн гэгч ямар үнэ ханшаар авах бол гэдэг нь олны анхаарлын төвд байна.

Бид дараагийн дугаар­таа тус сувиллын хувьч­лалын та­лаар сурвалжлан хүргэх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул

Эх сурвалж:

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>