Дорнод аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, судалгааны ажил хийгдлээ

1288

Дорнод аймгийн хэмжээнд ан амьтны тооллого, судалгааны ажил хийгдлээ

 

Дорнод аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хөрөнгөөр 2016 онд хийгдсэн Дорнод аймгийн Агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн 02 дугаар тогтоолоор дэмжин БОАЖЯ-нд батлуулахаар уламжлаад байна.

Агнуур зохион байгуулалтын ажлыг тухайн бүс нутагт Ан амьтны тухай хуулиар дөрвөн жил тутамд нэг удаа хийдэг бөгөөд Дорнод аймагт хамгийн сүүлд 2012 онд хийгдэж байжээ. Иймд 2016 онд агнуурын амьтдын тооллого, нарийвчилсан агнуур зохион байгуулалт хээрийн судалгааны ажлыг бүх сумдад хийлээ. 

Ингэснээр аймгийн нутаг дэвсгэр дэх агнуурын амьтдын тоо толгой тодорхой болж, агнуурын бүс нутаг тогтоогдон, шинэ менежмент хэрэгжүүлэх  төлөвлөхөд шинжлэх ухааны байгууллагаас гаргасан тооцоо судалгааг ашиглах боломж бүрдэж байна. 

Тооллогын дүн нь хэлбэлзэлтэй.

№     Зүйлийн нэр     Нөөц /Ширхэг/
1     Цагаан зээр     699715
2     Халиун буга     1311
3     Хар мөрний хандгай     115
4     Зэрлэг гахай     981
5     Бор гөрөөс     1710
6     Саарал чоно     1344
7     Монгол тарвага     9492
8     Шилүүс мий     280
9     Нохой зээх     100
10     Шар үнэг     3582
11     Хярс үнэг     4378
12     Мануул мий     500
13     Халздай дорго     1700
14     Ойн солонго     3000
15     Өмхий хүрэн     1130
16     Хотны үен     5000
17     Цагаан үен     2500
18     Чандага туулай     1500
19     Бор туулай     8640
20     Заарт харх     2500
21     Бараан хэрэм     1000
22     Жирх     2000

Б.Отгонбавуу

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>