Хийморын овоог хогийн цэг болгохоо хэзээ болих вэ?

717

Хийморын овоог хогийн цэг болгохоо хэзээ болих вэ?

 

Зэндэгэнэ овоо буюу монголчуудын нэрлэж заншсанаар Хийморийн овоонд  ажил үйлсээ даатгаж, хийморь лундаагаа сэргээх зан үйл үйлддэг уламжлалтай.  Харамсалтай нь  хиймороо сэргээж идээ будаагаа өргөсөн газартаа хогоо үлдээгээд буцах нь энгийн үзэгдэл болжээ. Энэ буруу үзэгдэл энэ жилийн цагаан сарын шинийн 1-ний өдөр ч давтагдав. Өмнө нь Хууль сахиулах их сургуулийн сонсогч оюутнууд нэгдсэн журмаар Хийморийн овоо, Баяжихын овооны хогийг цэвэрлэхэд 400 шуудай хог гарч байсан удаатай. 

Уул овоондоо ажил үйлсээ даатгаж, хиймор лундаагаа сэргээж байгаа бол  хогоо аваад явчих ухамсартай баймаар байна. Шинэ жилийн анхны нар, цагаан сарын шинийн 1-ний нарыг харахдаа шүтээн уулаа хогийн цэг болгохоо хэзээ болих вэ Нийслэлчүүд ээ! 



Б.Сондор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>