Өргөдлөөр хайгуулын зөвшөөрөл олгох ажлыг ирэх сард эхлүүлнэ

349

 

Засгийн газар нийт нутаг дэвсгэрийн 20.9 хувьд нь хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр болон сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөсөн.

Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр одоогийн байдлаар сонгон шалгаруулалтын журмаар нийт 1.6 сая га талбайд тусгай зөвшөөрөл олгох ажил эхэлсэн байна. Харин өргөдлөөр 13 сая орчим га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн нийт 3546 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагийн 44.4 хувь нь ашиглалтынх, 55.6 хувь нь хайгуулынх байгаа юм байна. Энэ дундаас ашиглалтын лицензийн 34 хувь, хайгуулын лицензийн 55.7 хувь нь алтных байгаа ажээ. Харин зэсийн хайгуулын талбайнууд нутаг дэвсгэрийн хойд хэсэгт голчлон төвлөрч байгаа гэж Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээллээ.

Б.Анир

http://www.zaluu.com/read/hf9b8bcc

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.