Селена Гомес Биберыг хаяжээ

1258
Селена Гомес ээлжит удаагаа Жастин Биберээс салсан гэнэ. Үүний гол шалтгаан нь маш энгийн. Дуучин залуу Парис хотын Загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгч Кендалл Женнертэй хамт үдийн зоог барьсан аж. Бибер, Гомес нар Францын нийслэлд хамтдаа нисч ирсэн билээ. Есдүгээр сарын 30-ны өдөр Жастин Селенад хамгаалагч нартайгаа хооллоно гэж хэлээд явжээ. Гэвч залуу худал хэлээд Гомесын дотны найз байсан Женнертэй үдийн зоог барихаар Ferdi зоогийн газрыг зорьсон гэнэ.


Үүнийг мэдээд Селена дэлбэртлээ уурлажээ. Маш их уурссан тул буцах тасалбараа солиод төлөвлөснөөсөө хоёр хоногийн өмнө нисч одсон байна. Одоо тэдний харилцаа дуусгавар болсон гэж мэдэгджээ. Жастин загвар өмсөгч бүсгүйтэй зүгээр л найзууд гэдгээ хэлтэл Селена сонсоо ч үгүй аж. Үүнээс болж тэд ам мурийсан гэнэ. Селена өөрийгөө доромжлогдсонд тооцож суугаа юм. Түүгээр ч үл барам тэр гайт өдрийн орой болсон үдэшлэг дээр Бибер загвар өмсөгч Кендаллтай хамт зургаа авахуулж байснаас гадна түүний ээж Крис Женнер, эгч Ким Кардашьян нартай ангалзжээ.

 Эх сурвалж www.wikimon.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>