Сүмо бөхийн ДАШТ Монголд болно
Тайван улсын Каошиун хотноо өнгөрсөн наймдугаар сард Олон улсын Сүмо бөхийн холбооны ээлжит их хурал болжээ. Уг хурлаар2016 оны ДАШТ-ийг зохион байгуулах орныг зарласан юм.
Энэ эрхийн төлөө Египет улстай Монголын сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 17:7 саналаар ялжээ. Тэмцээнийг Буянт Ухаа спорт цогцолборт2016 оны наймдугаар сард зохион байгуулах бөгөөд урдчилсан байдлаар 30 орчим орны 400-гаад зочид төлөөлөгчид оролцоно гэж Монголын сүмо бөхийн холбооноос мэдээллээ.