Хамгийн анхны Selfie
Зураг дээр дарж үзнэ үү.
Харин олуулаа авахуулсан сэлфи нь 1904 онд дарагдсан байдаг аж.
Хамгийн олон лайкийг цуглуулж чадсан, мөн хамгийн олон одыг хамруулж чадсан сэлфи бол мэдээж "Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр дарсан зураг юм.
Тэгвэл энэ үзэгдэл 2005 оноос хүмүүсийн дунд идэвхжиж, моодонд орж эхэлсэн байна. Үүнд интернэт орчин ба гэрэл зургийн хэрэгслийн хөгжил, өөрөөр хэлбэл технологийн дэвшил голлон нөлөөлжээ. Одоо дижитал аппарат, iPad, iPod, Tab, гол төлөв гар утас ашиглаж өөрийнхөө хөрөг зургийг дараад Фэйсбүүк, Твиттер болон Инстаграм зэрэг нийтийн сүлжээнд хуваалцаж байна.
Сүүлийн үеийн гар утас сэлфи хийхэд зориулагдсан камерийг дэлгэцний урд талд суулгаж өгснөөс гадна олон хүнийг хамруулах буюу үзэгдэх орчныг томруулах зорилгоор "гар” буюу уртасгагчийг ч хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Мөн ийм төрлийн зураг авахдаа толины тусгалыг өргөн ашигладаг.
Өдгөө жирийн ард иргэдээс гадна урлаг, соёлын алдартнууд, улс төрчид хүртэл сэлфиг өргөнөөр ашиглах болсон.
Эх сурвалж www.wikimon.mn