Эбола вирусийн халдвараар өвчилсөн НҮБ-ын ажилтан Германы эмнэлэгт нас баржээ. Лейпциг дэх тус эмнэлгийн ажилтнуудын мэдэгдсэнээр, 56 настай өвчтөнд вирусийг анагаах туршилтын шинэ эмийг өгсөн ч хэдийнэ оройтсон аж. Энэ оны гуравдугаар сард Эболагийн халдвар тархаж эхэлснээс хойш Либери, Сиера-Леон, Гвиней болон Нигери улсуудад нийт 4,000 орчим хүн амиа алдаад байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Эболагийн нөхцөл байдал хурцдаж, хүний амь эрсдэх, бусад улс орнуудад халдварын шинэ тохиолдлууд нэмэгдэх гэх мэт таагүй мэдээлэл их гарч байгаа хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Түүнчлэн дээрх онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Их Британи болон АНУ-д нисэх буудлуудад вирусийн халдварыг шалгаж, зорчигчдыг нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа билээ