Найзынхаа хурууг Сатаанд өргөжээ

988
Чехийн Брно хотод олныг цочирдуулсан нэгэн хэрэг гарчээ. Алёна Скриванкова гэдэг 15 настай охин өөрийн 10 настай найз болох Житка Свехловад тэднийг Сатаанд өргөл болгож өгнө гээд хуруунуудыг нь тасдсан аж. Өдгөө бага насны гэмт хэрэгтэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байгаа бол хохирогч охин эмнэлэгт хүргэгджээ. Энэ хоёр охин хар багаасаа найзласан гэнэ. 

Аравдугаар сарын эхээр Алёна найзыгаа ойд очиж зугаалъя хэмээн дагуулж явсан байна. Ойн гүн рүү ороод Скриванкова Свехловаг модонд хүлээд дараа нь хуруунуудыг нь сүхээр цавчжээ. Хуруунуудыг нь чөтгөр шуламд өргөл болгож өгнө гэдгээ хэлсэн аж. 10 настай охин хүлээсээ тайлаад чөлөөлөгдөж чадсан байна. Тэрбээр гэртээ гүйн очжээ. Эцэг, эх нь түргэн тусламж болон цагдаа нарыг яаралтай дуудсан гэнэ. Хууль сахиулагчид иймэрхүү гэмт хэрэгтэй тулгаралгүй их удсан гэдгээ өгүүлэв. 10 настай охин эмч нарын хяналтад байгаа юм. Харин найз нь ямар шийтгэл хүлээх нь тодорхойгүй байна. 
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>