3D үзгийг зохион бүтээжээ
"Apple”-ийн Ipad таблет дээр хэрэглэх зориулалттай "Shapr 3D" программыг зохион бүтээжээ. Энэ программыг ашиглахын тулд Аpple компаниас гаргасан 3D үзгийг хэрэглэх шаардлагатай гэнэ. Тус программ нь дүрс зохиох, дүрсээ хувиргах, өнцөг үүсгэх зэрэг зураг төслийн ажлыг хормын төдийд гүйцэтгэх ба ашиглахад хялбар, хурдан.
Зөвхөн Ipad Pro, Apple-ийн үзэг "Shapr 3D" программ байхад л яг цаасан дээр буулгасан мэт дүрс, зургийг бүтээж гүйцэтгэх боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна. Мөн тус программыг Ipad-аас гадна Solidworks, Autocad, Fusion360 зэрэг таблет төхөөрөмж дээр суулган ашиглаж болно.
Миллиметр, сантиметр, метр гээд хэмжээс хэмжигдэхүүнийг маш нарийн тодорхойлдог ба ширээ, сандал, хайрцаг, утасны цэнэглэгч гэх мэт дөрвөлжин, дугуй гадаргуутай бүх зүйлийг таблет дээр дүрсэлж болох аж.