Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэж үзжээ Гол мэдээ, Улс төр 1-05-2017, 16:34 974 Хуваалцах МАХН-ын дарга Н.Энхбаяр "Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэсэн мэдэгдлийг өдөр тутмын сониноор дамжуулж өнөөдөр хийжээ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй гэгдэж байсан түүний хувьд өөрт нь хуулиар зориуд хязгаар тавьж байна гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Н.Энхбаяр ийнхүү яаран мэдэгдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт гаргасан шийдвэртэй холбоотой юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хуулийн боломж Н.Энхбаярт байхгүй учраас Сүхбаатар дүүргийн шүүхээс албан ёсоор энэ тухай нь мэдэгдсэн байна. Иймээс л Н.Энхбаяр шүүхийн шийдвэр олон нийтэд ил болохоос урьтаж нэр дэвшинэ гэсэн мэдэгдлийг хийсэн бололтой. 974 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 24-04-2017, 11:49 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДРОХ ДОЛОО ХОНОГ… 3-04-2017, 16:05 Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сунгаанд хүч үзэхээр болжээ… 7-03-2017, 10:31 Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тактикийг Э.Бат-Үүл хэрэглэж эхлэв үү… 20-07-2016, 10:16 Трамп сонгуульд нэр дэвших эрхээ албан ёсоор баталгаажууллаа… 15-06-2015, 15:15 Сонгогдох эрхээ олж авах Н.Энхбаярын улс төр… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.