Гитлер сексийн гаж донтой байсныг нотоллоо

4497

Фашист Германы удирдагч Адольф Гитлерийн талаарх шинэ мэдээг АНУ-ын тагнуулын алба цацлаа. 47 хуудас энэхүү тайланд бичсэнээр Гитлер мансуурах донтой байжээ.

Ер нь фюрер 74 янзын эм хэрэглэдэг байсны нэг нь метамфетамин. Энэ эмийн талаар Америкийн "breaking bad” цуврал кинонд гардаг дээ. Гитлер ядаргаагаа тайлах гэж талст метамфетамин хэрэглэдэг байжээ.

Нэг жишээ дурдахад, Гитлер 1943 оны зун Италийн фашист дарангуйлагч Муссолинитой уулзахын өмнө амфетамин хэрэглэж, 2 цаг тасралтгүй үг хэлсэн байдаг.

Гитлер амьдралынхаа сүүлийн өдрүүдийг бункерт өнгөрөөхдөө "Vitamultin” тариаг тариулж байсан аж. Түүний бүтцэд бас метамфетамин ордог юм байна.

Английн зохиолч Мартин Луис Эмис фашист Германы удирдагч Гитлерийн талаар "Zone of Interest” нэртэй ном бичжээ. Түүнд өгүүлснээр нацист дарангуйлагч ариун цэврийг сахих тал дээр арай дэндүү, бүр гажигтай байсан гэнэ.

Гитлер эхнэр Ева Браунтай секс хийхдээ хүртэл хувцсаа тайлдаггүй байжээ. "Гитлер голдуу Еваг гар сунгах зайд байлгаад түүний банзлаа сөхөхийг харж дур тавьдаг байсан” гэж тус номд бичсэн байна.


www.mnews.mn




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>