Сэргээгдэх эрчим хүчний салбарын гадаад, дотоодын төлөөлөгчид чуулав

1075

Монгол улс нь сэргээгдэх эрчим хүчний, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний баялаг нөөцтэй орон билээ. Иймдээ ч сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж бидэнд бүрэн дүүрэн байна. Тухайлбал Монгол улсын анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Салхитын салхин цахилгаан станцыг 120 сая Ам.Долларын хөрөнгө оруулалттайгаар 2013 онд ашиглалтанд оруулсан ба өнөөг хүртэл салхин цахилгаан станц нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн 3 – 4 хувийг ханган ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын гадаад, дотоодын төлөөлөгчид чуулавГагцхүү энэхүү салбарыг хөгжүүлэхийн тулд бодлого, төлөвлөлтийг сайтар хийх нь зүйтэй. Энэ утгаараа тус салбарынхан жил бүр форум зохион байгуулж бодлого, төлөвлөлтөө хийдэг аж.

Харин энэ жилийн "СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдав.Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллажээ. Түүнчлэн Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан.

Сэргээгдэх эрчим хүчний салбарын гадаад, дотоодын төлөөлөгчид чуулав

Форумд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим Хүчний Сайд П. Ганхүү, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин Сайд Элизабет Барсак, GWEC-н Хятад дах салхины эрчим хүчний салбар хариуцсан дарга Лимин Чиао, Эрчим хүчний яамны Стратегийн бодлогоСэргээгдэх эрчим хүчний салбарын гадаад, дотоодын төлөөлөгчид чуулав төлөвлөлтийн Газрын дарга Д.Чимэддорж болон бусад гадаад дотоодын 500 гаруй зочид төлөөлөгчид, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл оролцож Сэргээгдэх эрчим хүчний салбарын үйл ажиллагаа, ололт амжилт, алдаа оноог дүгнэж хэлэлцжээ. 2017 оны хувьд тус салбарынхны хувьд ололт амжилттай , томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсэн жил болж үргэлжилж байгааг хуралд оролцогчид онцолж байв. Тодруулбал, 2017 оны Нэгдүгээр сард Монголын хамгийн анхны 10 МВт-ын нарны цахилгаан станц Дархан хот орчимд байгуулагдсан бол, Улаанбаатар хотын баруун хэсэгт 61 –ийн гарам орчимд Эвридэй Ферм ХХК 10 МВт-ын нарны цахилгаан станцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 50 МВт-ын хүчин чадалтай хоёр дахь салхин цахилгаан станцын барилгын ажил явагдаж байгаа. Үүнээс үзвэл Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 2017 оны эцэс гэхэд 120 МВт-д хүрэхээр байна.

5 дугаар сарын 5-ны өдөх зохион байгуулагдсан тус форумаар Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх арга зам, өнөөгийн тулгамдсан асуудал, эрчим хүчний системд үзүүлэх эрчим хүчний эх үүсвэр, түүний эрх ашиг, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт зэргийн талаар хэлэлцлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>