Эзнээсээ зугтаад испани хэл сурчээ
Ярьдаг
жако тоть гэрээсээ оргоод дөрвөн жилийн дараа эзэн дээрээ эргэж иржээ.
Энэ хугацаанд тэр хорвоог үзээд зогсохгүй испани хэл сурсан аж. Найжел
нэртэй энэ жигүүртний эзэн Даррен Чик хайртай тоть нь хаагуур яваад
ирснийг мэдэхгүй суугаа гэнэ. Шувуу нь огт өөрчлөгдөөгүй тул түүнийг
танихад амархан байжээ. Энэ дөрвөн жилийн хугацаанд оргосон тотийг Ларри
гэдэг испани хүн харж байсан бололтой. Тэнэмэл тоть үе үе энэ нэрийг
хэлж, испани хэлээр ярих болсон аж. 


